Монгол хэл Монгол хэлний дүрмүүд МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД § 1. Монгол бичиг 35 үсэгтэй . Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж хуваана. Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ. Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ. Цагаан толгойн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ,ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно. § 2. Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ. § 3. Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг. Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Наран, жаргах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм. дэлгэрэнгүйМОНГОЛ ҮСГИЙН ДҮРЭМ Монгол хэл нь монгол үндэстний эх хэл юм. Гарал үүслийн хувьд түрэг хэл, тунгус хэл зэрэгтэй адил Алтай хэлний язгуурт багтдаг. Солонгос хэл, япон хэлний адил нэр үг нь өгүүлбэрийн эхэнд, үйл үг нь өгүүлбэрийн сүүлд байдгаараа онцлогтой. Явцуу утгаараа Монгол улс дахь халх аялгуунд тулгуурлаж ярих хэлийг хэлэх бөгөөд өргөн утгаараа монгол үндэстний ярих хэл яриаг хэлнэ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол Улсын монголчууд болон, Xятад улсын нутаг дахь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өвөр Монголчууд, Орос улс дахь Халимаг, Буриадуудын ярих хэлийг хэлдэг. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын эх хэл бөгөөд Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно.
Монгол хэл Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь Хурц авьяаст хөвгүүд дүү нар Халуун элэгтэн хотлоор Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би
|