sain bain uu

2011-05-13

Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом

Ангилал: zovolgoo
Хүүхдээ аливаа ажилд бүтээлч сэтгэлгээгээр ханддаг бусдаас онцгой хүн болгоё гэвэл нэн түрүүнд хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлж өгөх хэрэгтэй.

Абстракц гэдэг нь аливаа биеийн шинж чанарыг тухайн биенээс салган сэтгэх гэсэн утга бүхий үг билээ. Математикч, физикч, яруу найрагч, зохиолч, хөгжимчин гэх зэргийг мэргэжилтэй хүмүүс хийсвэр сэтгэлгээгүйгээр хол явахгүй. Аливаа уран бүтээл биесийг орлуулагч тэмдгүүдтэй ажилладаг учраас хийсвэр сэтгэлгээн дээр л суурилна. Хэрэв та хүүхдийнхээ уран бүтээх авъяасыг хөгжүүлэхийг хүсч байгаа бол хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлэхээс л эхлэх хэрэгтэй юм.

Зарим хүмүүс хийсвэр сэтгэлгээг хөгжмийн сонсголтой адилтган бурхнаас заяадаг мэт боддог: нэг бол байгаа, нөгөө бол байхгүй гэж.  Төрөлхийн авъяас мэтээр. Тиймээс авъяасгүй бол хөгжүүлээд нэмэргүй, сонсголгүй хүн хөгжмийн зохиолч болж чадахгүйтэй яг ижил  гэж эндүүрэн боддог.

Гэтэл хэрэг дээр бол хүүхэд болгон төрөхдөө хөгжмийн сонсголтой төрдөг юм. Хэрэв таван настай хүүхэд хөгжмийн сонсголгүй байгаа бол энэ нь, түүний сонсголыг таван жилийн турш эсрэг тал руу нь “хөгжүүлсэн” байна л гэсэн үг. Харин, хэрэв хүүхдээ төрсөн цагаас нь хөгжмийн авъяасыг нь байнга анхааран хөгжүүлээд байх юм бол таван нас хүрэх үедээ ирээдүйн Шаляпин, Карузо болж ирнэ.

Тиймээс, ямар ч хүүхдийн хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой, хүүхэд бүрт амьдрах чадвар сайтай хийсвэр сэтгэлгээний үр үндэс байж л байдаг юм. Гагцхүү, тэр үрийг хөрсөнд суулгаж арчлахгүй л бол хатаж гунддаг нигууртай. Харин нэгэнт хатсан ургамлыг усалж тордоод бараг нэмэргүй гэдгийг хүн бүр мэдэх биз.

Хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн энгийн тоглоом бол тэнгэрийн үүлийг ажиглан ямар нэгэн дүрс олж харах тоглоом билээ. Ингэж тоглоход ямар ч мөнгө төлөхгүйгээс гадна үүл бидэнд хязгааргүй олон дүрс зураг “санал болгодог” сайхан эд. Ямар ч багаж хэрэгсэл шаардагдахгүй. Толгойгоо өндийлгөөд л болоо! Үүл ажиглаж янз бүрийн дүрс ялгаж харах тоглоом нь хүүхдийн хийсвэр сэтгэлгээний хөгжилд үнэлж баршгүй үр дүн өгдөг юм шүү!

Мөн хүүхдүүд тоглоод тоглоод хэзээ ч залхадаггүй, хийсвэр сэтгэлгээг нэн сайн хөгжүүлдэг тоглоом бол - “сүүдэр ший”. Сүүдэр бол жинхэнэ абстракц, яагаад гэвэл- бие биш, зүгээр л биеийн тэмдэг шүү дээ? Сүүдэртэй өөрийн дураар тоглож болох учраас үүлнээс ч илүү сонирхолтой: үүлийг бол ажиглаж л болохоос удирдаж болохгүй.

Сүүдэр шийнд хэрэгтэй зүйлс тун энгийн: чийдэн, цулгуй хана, картонон дүрсүүд. Дүрсүүдийг өөрсдөө хийхэд ядах юм үгүй.

hs2 hs5

hs3 hs4

Хүүхдийнхээ дуртай үлгэрийн баатруудын дүрсийг хаачилж бэлдээд амилуулан тоглоход хүүхдээс чинь ямар их бүтээлч санаа төрдөг гэж санана?

Ялангуяа гар хуруугаараа янз бүрийн дүрс бүхий сүүдэр гаргаж тоглох нь хүүхдийн хийсвэр сэтгэхүйг сайн хөгжүүлдэг. Хурууныхаа байрлалыг жаахан өөрчлөхөд л ханан дээрх сүүдрэн дүрс нэг амьтнаас нөгөө рүү шилжих нь уйдашгүй сайхан тоглоом болдог.  Энэ тоглоомыг гадаа ч тоглож болно. Хоёр гараа толгой дээрээ өргөж ямар ямар дүрс гаргаж болох нь вэ? Туулайны дүрсийг хийе, мод, цэцэг, сүм... гээд хязгааргүй их боломж энд гарч ирнэ. Хүүхэдтэйгээ байнга иймэрхүү хийсвэр сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглож байгаарай, хүүхэддээ мундаг хүн болоход нь туслаарай. Заавал их мөнгө, цаг заваа зарцуулж дугуйлан сургалтанд явуулалгүйгээр ирээдүйн Лобачевскийг өсгөх боломж баян ядуу гэлтгүй бүх эцэг эхэд байгаа юм шүү! Гагцхүү та бидний зүтгэл эрмэлзлэлээс л хамаарна!



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Hizgaargui

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax